Орон сууц худалдан авагчдийн урьдчилгаа төлбөрт санхүүжилт олгох

Таны орон сууц худалдан авалтын урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувьд санхүүжилт олгон найдвартай, ил тод нөхцөлөөр айл өрхүүдийг орон сууцжуулах. Сар бүрийн төлбөр болон хүүгийн дарамтгүй санхүүгийн шинэ шийдэлийг танд санал болгож байна.

Та урьдчилгаа төлбөрийн санхүүжилтээр хэр хэмжээний мөнгөн дүн хүртэж болохоо тооцоолоорой.

Таны урьдчилгаа төлбөрт бидний санхүүжүүлэх боломжит дүн

₮75,000,000

Сар бүрийн төлөлтгүй
Хүүгийн шимтгэлгүй
Уян хатан нөхцөлөөр эргэн төлөх боломж

Та эхлэхэд бэлэн үү?

Хамтдаа төлбөрийн хэмжээг тооцоолъё

Maximum: ₮75,000,000 (up to 50% of required down payment)

Таны орон сууцны одоогийн үнэлгээ: ₮500,000,000

Хэстиа-тай байгуулсан таны гэрээ цаг хугацааны явцад хэрхэн хэрэгжихийг харцгаая

Гэрээний дуусах хугацаа (жил)
Таны Орон Сууцны Үнэ
Таны хувь
Хэстиа-гын хувь
1
₮505,000,000
₮388,150,000
₮116,850,000
2
₮510,050,000
₮392,338,500
₮117,711,500
3
₮515,151,000
₮396,566,270
₮118,584,730
4
₮520,302,510
₮400,832,932
₮119,469,578
5
₮525,505,535
₮405,139,262
₮120,366,273

Хэстиа-д өмчлүүлсэн эзэмшлийн хувиа эргэн худалдаж авах жилийн өгөөжийн дээд хэмжээ 30% аас хэтрэхгүй байна (өдөр бүрийн нийлмэл хүүгээр тооцно).
Эхний санхүүжилтийн дүнг хамруулан тооцно

Та Хэстиа-тай гэрээ байгуулснаар, бидний ашиг таны орон сууцны үнэ өсөх эсвэл буурахтай шууд холбоотой болно. Хэстиа нь таны орон сууцны ирээдүйн үнэлгээнээс тодорхой хувийг авдаг бөгөөд энэ хувь нь таны ашигласан өмчийн хэмжээг 2.3-аар үржүүлсэнтэй тэнцэнэ. Жишээ нь : Хэрэв та орон сууцныхаа 10% ыг ашиглан санхүүжилт авбал, Хэстиа-гийн эзэмших хувь 23% болно (10%*2,3). Гэрээ дуусах үед Хэстиа-гийн уг хувь нь таны орон сууцны тухайн үеийн үнэлгээгээр тооцогдон таны төлөх дүн тодорхойлогдоно. Өрхүүдийн санхүүгийн дарамтыг бууруулахын тулд Хэстиа нь эзэмшлийн дээд хэмжээгээ жилийн 30%-иас хэтрүүлэхгүйгээр тогтоодог бөгөөд ингэснээр нөхцөл нь шударга, ойлгомжтой, мөн урьдчилан тооцоход хялбар болдог.

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийн жишээ загвар

Таны 5 жилийн дараах эргэн төлөлтийн нөхцөлт хувилбар

Энэ жишээ нь Хэстиатай байгуулсан орон сууц худалдан авах түншлэл хэрхэн ямар үе шаттайгаар хэрэгжихийг, мөн та санхүүгийн хувьд бэлэн болмогц манай эзэмшлийн хэсгийг хэрхэн буцаан худалдан авах боломжтойг харуулж байна.

Орон сууцны худалдан авах үнэ

₮500,000,000

Таны худалдаж авч буй орон сууц

Урьдчилгаа төлбөрийн санхүүжилт

₮75,000,000

Бидний санхүүжүүлж буй урьдчилгаа төлбөрийн хэмжээ

Хэстиа-гийн эзэмших хувь

57.5%

Your amount X 2.3 Өмчийн үржүүлэгч

Орон сууцны ирээдүйн үнэлгээ

₮525,505,025

Based on a 1% appreciation rate

Таны буцаан төлөх дүн

₮349,600,000

Таны орон сууцны тухайн үеийн үнэлгээнд үндэслэн Хэстиа-гийн эзэмших хувийг тооцож, буцаан худалдан авах дүнг үзүүлж байна.

Таны орон сууцны үнэлгээ ₮ 108,326,451, аар нэмэгдсэн бөгөөд түүнчлэн Хэстиа-ийн хүртэх хувь хэмжээ мөн өссөн болно.

Харин орон сууцны үнэлгээ тогтвортой хэвээр эсвэл буурсан тохиолдолд, Хэстиа нь эрсдэлийг тантай хамт хуваалцана.

БҮРТГЭЛ ҮҮСГЭХ

Орон сууц худалдан авагчдийн нийтлэг асуултууд

Хэстиа байрны урьдчилгаа төлбөрт хэр их санхүүжилт өгч чадах вэ?

Хэстиа нь таны шаардлагатай урьдчилгаа төлбөрийн 50% хүртэлх хэмжээнд санхүүжилт үзүүлэх боломжтой. Санхүүжилтийн хэмжээ нь таны хувийн хуримтлал болон тухайн орон сууцны үнээс хамаарна. Анх удаа орон сууц худалдан авч буй харилцагч нар 1.7х хөнгөлттэй үржүүлэгчтэй нөхцөлийг эдлэх бол, өмнө нь орон сууц эзэмшиж байсан харилцагчид арилжааны 2.3х үржүүлэгч ашиглана.

Хэстиад хэзээ эргэн төлөлт хийх вэ?

Та Хэстиагийн эзэмшлийн хувийг 5-н жилийн дотор хэзээ ч буцаан худалдаж авах боломжтой бөгөөд хугацаанаас өмнө төлсөн тохиолдолд ямар нэгэн торгууль байхгүй. Дийлэнхдээ харилцагчид орон сууцаа зарах, дахин санхүүжүүлэх, эсвэл хангалттай хуримтлалтай болсон үедээ буцаан худалдаж авдаг. Таны төлөх дүн тухайн үеийн орон сууцны үнэ ханшаас хамаарна.

Хэрэв миний орон сууцны үнэ буурвал яах вэ?

Хэстиа нь тантай эрсдэлийг хуваалцдаг бөгөөд орон сууцны үнэ буурхад Хэстиад төлөх хэмжээ ч мөн адил буурна. Ингэснээр та тухайн үеийн орон сууцны үнэлгээнээс Хэстиагийн эзэмшлийн хувийг төлөх ба хэмжээнээс илүүг төлөхгүй бөгөөд энэ нь таныг зах зээлийн үнийн уналтаас хамгаалах шийдэл юм.