Бидний эрхэм зорилго
Монгол айл өрхүүдийн орон сууц өмчлөх боломжийг өргөжүүлэн хүртээмжтэй, гэрэлт ирээдүйг бүтээх.
Бидний түүх
Шинэ эрин үеийн, шинэ шийдэл
"Хэстиа-гийн үүсэл нь бодит байдлаас эхлэлтэй. Монголчууд бид үл хөдлөх хөрөнгийн арвин баялагтай ч, түүний хөрвөх чадвар сул хэвээр байна. Өнөөдөр манай улсад 17 тэрбум ам.доллараас давсан орон сууцны өмчлөл бүртгэлтэй боловч эдийн засгийн эргэлтэд оролгүй, үндсэндээ түгжигдмэл байдалтай байна. Үүний улмаас өрхүүд эзэмшлийнхээ орон сууцыг худалдах эсвэл өндөр хүүтэй зээлийн дарамтад орох гэсэн хүндхэн сонголттой тулгардаг."
"Өрх бүр илүү шударга, илүү уян хатан шийдэлтийг хүртэх ёстой. Тиймээс дэлхийд аль хэдийн амжилтаа баталсан ‘Орон Сууц Өмчлөх Эрхийн Гэрээ’ (HEA)-г Монголд анх удаа нэвтрүүлж байна. Энэ бол энгийн зээл биш, харин айл өрх ба хөрөнгө оруулагчдын хамтын хүчээр үнэ цэнийг нэмэгдүүлж, хамтдаа хөгжин дэвших боломжит хамтын түншлэл юм."
Тогтвортой ирээдүйн төлөө
Бид үйл ажиллагаагаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудтай нийцүүлэн, тогтвортой ирээдүйд бодит хувь нэмэр оруулахад чиглэдэг.
Санхүүгийн хүртээмж
Бид анх удаа орон сууц худалдан авагчдын өмчлөх боломжийг нэмэгдүүлж, орон сууц өмчлөгч бүрд өрийн дарамтгүйгээр хөрөнгөө эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Байгаль орчны тогтвортой хөгжил
Бид гэр хорооллын өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй орон сууцад шилжих нөхцөлийг бүрдүүлж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үйлсэд хувь нэмрээ оруулдаг.
Ил тод, Шударга байдал
Бидний үйл ажиллагаа бүх шатандаа нээлттэй бөгөөд гэрээ, нөхцөлүүдийг тодорхой мэдээлдэг. Ингэснээр оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж, итгэлцлийг бий болгодог
Бидний эрхэм зорилгод нэгдээрэй
Бид орон сууцны санхүүжилтийн тогтвортой ирээдүйг хамтдаа хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг мэргэжилтнүүдийг багтаа урьж байна. Хэрэв та хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Нээлттэй Ажлын Байр (Тун Удахгүй)