Бидний тухай

Монгол гэр бүлүүдийн санхүүгийн боломжийг өргөжүүлэх нь бидний эрхэм зорилго

Бид зүгээр нэг санхүүгийн компани биш. Бид таны итгэлт түнш юм. Хэстиа нь орон сууц өмчлөх үйл явцыг илүү хялбар, стрессгүй болгохоос гадна, Монголын гэр бүл бүрт өөрийн хуримтлуулсан үл хөдлөх хөрөнгийн баялгаасаа бодит үр ашиг хүртэх боломжийг олгохын төлөө ажилладаг.

Бидний түүхтэй танилцах
Hestia-ийн баг хамт олон

Бидний түүх

Хэстиа-ийн үүсгэн байгуулах санаа энгийн боловч чухал ажиглалтаас эхэлсэн. Монголчууд үл хөдлөх хөрөнгөөр баян атлаа бэлэн мөнгөөр хомс байна. Манай улсын нийт орон сууцны үнэ цэнэ 17 тэрбум ам доллараас давж байгаа хэдий ч энэ их баялаг өрхүүдэд хүрэлцээгүй, ашиглагдах боломжгүй, түгжигдсэн хэвээр байна. Иймээс бид Монголд анх удаа Орон Сууц Өмчлөх Эрхийн Гэрээ (ОСӨЭГ)-г нэвтрүүлснээр энэхүү баялгийг илүү үр ашигтай, хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.

Бодит асуудал, Оновчтой шийдэл

Гэр бүлүүд орон сууцаа худалдах эсвэл өндөр хүүтэй зээлд дарагдах хүнд сонголтын өмнө тулгардаг. Хэстиагийн үндсэн зорилго бол таны санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлж, илүү олон боломжийг нээхэд оршино. Манай шийдэл нь Монгол өрхүүдэд тулгамдаж буй санхүүгийн бодит асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг.

30%

Шаардлагатай урьдчилгаа төлбөр

5+

Урьдчилгаа хуримтлуулах жил

18%+

Арилжааны банкны зээл, ББСБ зээл

2+

Ипотекийн орон сууцны зээлийн хүлээлт

Бидний Үнэт Зүйлс

Шинэлэг Байдал

Бид санхүүгийн салбарт шинэ, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлж, Монголын зах зээлд тохирсон санхүүгийн хэрэгслүүдийг бүтээнэ.

Ил Тод Байдал

Бидний бүх санхүүгийн үйл ажиллагаа, гэрээний нөхцөл ойлгомжтой, шударга, бүрэн ил тод байна.

Түншлэл

Бид уламжлалт зээлдүүлэгч биш, харин таны урт хугацааны итгэлт санхүүгийн түнш.

Бидний эрхэм зорилгод нэгдээрэй

Бид орон сууцны санхүүжилтийн тогтвортой ирээдүйг хамтдаа хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг мэргэжилтнүүдийг багтаа урьж байна. Хэрэв та хамтран ажиллахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой..

Нээлттэй Ажлын Байр (Тун Удахгүй)