Манай вэбсайт танд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор хэрэглэгчдийн мэдээллийг ашигладаг. Үргэлжлүүлэн ашигласнаар та манай Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Энэхүү НУУЦЛАЛЫН БОДЛОГО нь “Хэстиа Хөүм Бридж” ХХК (цаашид компани гэх)-аас иргэн, хуулийн этгээд (цаашид харилцагч гэх)-д бүтээгдэхүүн үйлчилгээг цахимаар дамжуулан үзүүлэхтэй холбоотойгоор хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
Харилцагч вэбсайтад холбогдон хувийн мэдээллээ бүртгүүлэн, Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, нөхцөлийг зөвшөөрсөнөөр цааш цахим үйлчилгээг ашиглах эрхтэй болно.
Нууцлалын бодлогыг зөвшөөрсөнөөр өөрийн хувийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг олгосон хэмээн үзнэ.
1.1. Компани нь цахим үйлчилгээний хэрэгслээрээ харилцагчийн зөвшөөрлөөр хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтэй тэмцэх тухай хууль, болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловруулж, хадгалж, ашиглана.
1.2. Хэрэв харилцагч бүртгэлээ устгах, хэрэглэгчийн эрхээ цуцлуулах хүсэлт гаргавал, холбогдох хууль, журмын дагуу түүний хувийн мэдээллийг устгаж, дахин цуглуулж, боловсруулж, хадгалж, ашиглахгүй болно.
2.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн дагуу Харилцагчийн оруулсан хувийн мэдээлэл нь Харилцагчийн өмч бөгөөд 'Хэстиа Хөүм Бридж’ ХХК нь Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно. Үүнд:
2.1.1. Харилцагчийг таньж баталгаажуулах,
2.1.2. Харилцагчийн үйлчилгээний хүсэлтийг гүйцэтгэх, гэрээний үүрэг хариуцлагыг биелүүлэх зорилгоор;
2.1.3. Харилцагчид мэдээлэл, үйлчилгээг санал болгох, тэдгээрийн ажиллагааг сайжруулах зорилгоор;
2.1.4. Холбогдох хууль, журамд заасан шаардлагын дагуу хяналт тавих, тайлагнах зорилгоор;
2.1.5. Харилцагчийн бүртгэлийн хаяг болон хувийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор;
3.1. Монгол улсын хууль тогтоомж, холбогдох эрх бүхий зохицуулагч байгууллагын гэрээнд заасныг үндэслэн үүргээ биелүүлэх, мөн уг Нууцлалын бодлогын 3.2, 3.3-д зааснаас бусад тохиолдолд харилцагчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
3.2. Шүүхийн шийдвэр, зарлан мэдэгдэл, мөрдөх ажиллагаа болон бусад хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчийн зөвшөөрөлтэй хувийн мэдээллийг ил болгож болно.
3.3. Хэрэв харилцагч компаний хамтран ажилладаг гуравдагч этгээдийн үйлчилгээг мөн авахаар зөвшөөрсөн тохиолдолд компани харилцагчийн хувийн мэдээллийг тухайн гуравдагч этгээдэд дамжуулах боломжтой.
3.4. Харилцагчийн хувийн мэдээлэл Монгол улсын хууль, эрх бүхий зохицуулагч байгууллагын гаргасан журам, компаний 'Мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын журам'-аар хамгаалагдана.
3.5. Хэрэв харилцагч өөрийн буруутай үйлдлээс системд нэвтрэх эрх болон бусад хувийн мэдээллээ алдсан тохиолдолд, үүнээс үүдэлтэй аливаа хохирлыг 'Хэстиа Хөүм Бридж' ХХК хариуцахгүй болно.
1.1. Энэхүү вэбсайтад нийтлэгдсэн контент (текст, зураг, видео, дуу хоолой, нэвтрүүлэг гэх мэт) нь “Хэстиа Хөүм Бридж” ХХК болон холбогдох контент нийлүүлэгчдийн зохиогчийн эрхийн хууль болон холбогдох улс орнуудын холбогдох гэрээ хуулиар хамгаалагдсан байна.
1.2. Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр контентыг холбогдох хууль тогтоомжийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хуулбарлах, дамжуулахыг хориглоно.
2.1. Энэхүү вэбсайтын холбоосыг гаднын вэбсайт дээр байрлуулахын тулд “Хэстиа Хөүм Бридж” ХХК-ээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэсэн хэдий ч, “Хэстиа Хөүм Бридж” ХХК нь вэбсайтын хаяг эсвэл контент, түүний агуулгыг өөрчлөх, дамжуулах, устгах гэх мэт тохиолдолд холбооснууд хүчингүй болсны улмаас үүссэн ямар нэгэн асуудлыг компани хариуцахгүй гэдгийг анхаарна уу.
3.1. Энэхүү вэбсайт нь мэдээллээр хангах, хэрэглэгчийн тав тухыг хангах зорилгоор “Хэстиа Хөүм Бридж” ХХК-д харьяалагддаггүй гуравдагч этгээдийн вэбсайтуудын холбоосыг үзүүлж болно. Гэсэн хэдий ч ийм холбоосыг танилцуулах нь холбогдсон вэбсайтуудын агуулгын талаар ямар ч баталгаа болохгүй болохыг анхаарна уу.
3.2. “Хэстиа Хөүм Бридж” ХХК нь холбогдсон вэбсайтуудын агуулга, үйл ажиллагаа, үйлчилгээ болон эдгээртэй холбоотой аливаа хохирлыг хариуцахгүй.
4.1. “Хэстиа Хөүм Бридж” ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээг цахим сувгаар дамжуулан үзүүлэхтэй холбоотойгоор таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг уг вэбсайт дээр байрших НУУЦЛАЛЫН БОДЛОГО-оор зохицуулна.
4.2. Та энэхүү вэбсайт болон компанийн бусад үйлчилгээ үзүүлдэг вэбсайтуудад өөрийн мэдээллийг өгөх нь оюуны өмчийн эрх, зохиогчийн эрхийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй.
5.1. Энэхүү вэбсайт болон үйлчилгээнүүдийн нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тайлбарлагдана. Бүх маргаан, асуудлыг Монгол Улсын хуулийн хүрээнд шийдвэрлэх болно.